Үндсэн хавтан

Компьютерын үндсэн хэсэг бол эх хавтан. Энэ нь CPURAM, диск уншигч (CD, DVD г.м), цаашлаад хавтан дээрх бүхий л зүйлийг нэгтгэн холбосон цахилгаан хэлхээ бүхий том дөрвөлжин хавтан юм. Эх хавтантай шууд болон хэсэгчлэн холбогдсон бүрэлдэхүүн хэсгүүд:
  • CPU (Төв боловсруулалтын хэсэг), ихэнх тооцооллыг гүйцэтгэдэг ба энэ нь компьютерыг ажиллуулдаг. Энэ нь дулаан шингээгч болон сэнсний тусламжтайгаар хөрж байдаг. Хамгийн шинэлэг CPU-нүүд GPU-г агуулдаг. CPU-гийн цагийн хурд (Clock speed) нь хэрэглэгчийн заалтыг хэр хурдан гүйцэтгэхийг удирддаг, мөн энэ нь ГГц-ээр хэмжигдэнэ; энгийн үзэгдэл 1 ГГц болон 5 ГГц-ийн дунд байна. Ихэнх сүүлийн үеийн компьютерууд СПУ-г хурдасгах сонголттой байдаг ба энэ нь халалтыг ихэсгэдэг, тиймээс үүний эсрэг сайжруулсан хөргөгч шаардлагатай.
  • Чип (Chipset), эх хавтангийн хоёр гол алгоритмын нэг, мөн СПУ болон системийн бусад хэсгүүдийн мэдээллийг дамжуулах үүрэгтэй North Bridge-ийг хамардаг.
  • RAM (Random-Access Memory), CPU-ийн орж гарж байгаа код болон өгөгдлийг хадгална. RAM нь ихэвчлэн 2GB, 4GB, 8GM гэсэн DIM модулиар ирдэг ба үүнээс ч том байж болно.
  • ROM (Read-Only Memory), компьютер ассаалттай үед ажиллаж байдаг гаралт, оролтын системийг (BIOS) хадгалдаг, бусад үед компьютерын заалтыг гүйцэтгэж эхлэх буюу хоослож эхэлдэг (Booting up)
  • BUSES нь CPU-г тал бүрийн дотоод бүрэлдэхүүн хэсгүүд болон график мөн дууны зориулалттай хавтан руу холбож өгдөг.
  • CMOS зай, BIOS чип дэх, өдөр болон цагийг санах ойг ажилуулдаг. Энэ нь жирийн цагны зай юм.
  • Video card (Graphics card), компьютерын графикийг боловсруулна. График картын хүчин чадлаас зураглал хэр сайн харагдах хамаарна.

Comments

Popular posts from this blog

Оролт, гаралтын төхөөрөмжүүд

Хадгалалтын төхөөрөмжүүд

Компьютерын техник хангамж