Програм хангамж

Компьютерийн шинжлэх ухаан мөн програм хангамжийн инженерчлэлд бүхий л компьютерийн систем, программ, өгөгдөлүүд програм хангамжийн тусламжтайгаар боловсруулагдаж байдаг. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох Компьютерын техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу RAM-д хадгалагддаг. Үндсэндээ програм хангамж нь компьютерын техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг ба ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэг. Ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартай байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.



Comments

Popular posts from this blog

Оролт, гаралтын төхөөрөмжүүд

Хадгалалтын төхөөрөмжүүд

Компьютерын техник хангамж