Түүх
Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace дурьдсан гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй. Програм хангамж гэдэг нэр томьёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Матисон Тюринг өөрийнхөө "Шийдвэрлэх асуудлыг тооцоолж болох тооны хэрэглээ" хэмээх эссэндээ бичиж байжээ. Тэрээр "Тюринг" гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү машин нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дарааллыг нэг байдлаас нөгөө байдал руу шилжүүлэх, дуусгах чадвартай машин байсан. Энэ машин нь одоогийн компьютер юм.
Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерын шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерын шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.
Comments
Post a Comment